Цогтцэций сумын Засаг даргаар Г.Бацмаа сонгогдлоо
2021-12-08 17:45:50 - Улс төрБүтэн жилийн хугацаанд Засаг даргагүй байсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргаар Гармаа овогтой Бацмаа сонгогдлоо.
Цогтцэций сумын ИТХ-ын 4-р хуралдаан 2021.12.07-ны өдрийн 11:00 цагт эхэлж 19:00 цаг хуралдаж 2022 оны төсвөө 27 төлөөлөгч 100 хувийн саналаар баталж эв эеийг сахисан хурал болсныг төлөөлөгчид ярьж байна.
Цогтцэций сумын 2022 оны төсөв 28,6 тэрбум төгрөгөөр баталж үүнээс 18,3 тэрбумыг аймагт төвлөрүүлэх ажээ.